ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ЛГБТИК+ ОЛОН НИЙТЭД
ШУУД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНЫ ЖУРАМ
Хөл хорио 12-р сарын 1-ний өдрөөс хойш хэдий хугацаанд сунгагдах нь тодорхойгүй байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ЛГБТ Төвөөс тусламж хүсч буй хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Тиймээс бид тусламж нэн шаардлагатай байгаа олон нийтдээ шууд тусламж өгөх зорилгоор хандивын аян зохион байгуулж байна. Тус мөнгөн тусламж нь ойрын хэд хоногийн анхдагч хэрэгцээ болох хоол хүнс, ахуйн хэрэглээ болон утасны нэгж, датаны зардлыг хангана.
Төслийн баг: ЛГБТ Төв ТББ
Одоогийн байдлаар хандивласан мөнгөн дүн. 897,800 ₮
Одоогийн байдлаар тусалсан хүмүүсийн тоо: 19
Хандив цуглуулах суваг: GoFundMe, Facebook, Монгол дахь банкны данс
Хандивын мөнгөөр 1 удаадаа буюу 7 хоногт хамгийн дээд тал нь 50,000₮ хүртэл тусламж олгоно. (Хөл хорио удаан үргэлжилбэл 1 хүн 1-ээс илүү удаа тусламж авах боломжтой)
Хандивын цугларсан мөнгийг тараан олгох журам:
1.Хандивын аянтай зэрэгцэн тусламж хүсэх өргөдлийн маягт зарлагдах болно.
2. Энэ маягтыг нэгж хүн болон бүлэг хүмүүс нийлж бөглөөд ЛГБТ Төв-д онлайнаар ирүүлнэ.
3. Өргөдлийн маягтыг төслийн багийн гишүүдээс 3-4 хүний комисс гаргаж хүлээн авна
4. Тусламжийн мөнгө олгох хүмүүсийг сонгон авахдаа:
- ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл байх
- Сонгож авсан хүмүүсийг мөнгөн тусламжийг хэрхэн зарцуулах гэдгээр буюу дараах байдлаар эрэмбэлнэ:
- Нэн шаардлагтай хүнсний хэрэгцээ
- Шаардлагатай эм, ахуйн хэрэгсэл
- Дата болон нэгжний хэрэглээ
5.Тусламжийн мөнгийг тараан олгохдоо:
- Тусламжийн мөнгийг дараах байдлаар шилжүүлнэ: ЛГБТ Төвийн данснаас хүлээн авагчийн өөрийн данс руу шилжүүлэх
- Тусламжийн мөнгийг гараар эсвэл бэлэн мөнгөөр олгохгүй заавал албан ёсны гүйлгээгээр дамжуулан олгоно.
- Шилжүүлгийн шимтгэлийг тусламжийн мөнгөнөөс авч зарцуулна
- Мөнгө шилжүүлэхээс өмнө хүлээн авагчтай утсаар эсвэл Messenger Call/Skype-аар холбогдож шилжүүлгийн мэдээллийг (дансны дугаар, нэр хаяг гэх мэт) бататгана
- Мөнгө шилжүүлсний дараа хүлээн авагчтай утсаар эсвэл Messenger Call/Skype-аар холбогдож мөнгө дансанд нь орсон эсэхийг бататгана
- Тусламжийн мөнгийг шилжүүлж дууссаны дараа банкны гүйлгээний хуулга болон шилжүүлгийн баримтуудыг нэгтгэж нийтэд ил болгоно
- Ингэхдээ мөн хүлээн авагчийн овог нэр, хувийн мэдээллийг нууцлах болно.
- Мөн хүлээн авагч өөрөө хүсвэл зургаа авахуулж мөнгөн тусламж авсан гэдгээ олон нийтийн сүлжээнд тавих боломжтой
- Ингэснээр цугларсан хандивын мөнгийг бүрэн хэмжээгээр нь тараан олгосон ба ямар нэг байдлаар мөнгө завшаагүй гэдгийг харуулах юм
Нэмэлт заалтууд:
1. Хандивын аянд оролцсон болон хамтран ажилласан аливаа хувь хүн, албан байгууллагад мөнгөн цалин олгохгүй буюу цугларсан хандивын мөнгийг зөвхөн Монгол дахь хөл хорионы үед санхүүгийн бэрхшээлд орсон ЛГБТИК+ олон нийтэд шууд тусламж хэлбэрээр хүргэнэ.
2. Санхүүгийн хүнд бэрхшээлд ороогүй ч мөнгө авахыг хүссэн хүмүүс тусламж авах өргөдлийн маягтад худлаа мэдээлэл өгөх боломжтой тул өргөдлийн маягтыг хатуу чанга хянах ёстой. Үүний тулд дараах зүйлсийг баримтална:
- Санхүүгийн хүнд байдлыг шалгахын тулд банкны дансны сүүлийн 1 сарын хуулга буюу transaction history-г өргөдөлд хавсаргах (хэрэв танд банкны данс байхгүй бол яагаад гэдгээ тайлбарлаж гүүгл формд оруулах, хүндэтгэн үзэх шалтгаан байх ёстой гэдгийг анхаарна уу).
- ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл мөн гэдгийг баталгаажуулхын тулд камин аут түүхийг нь асуух бөгөөд тус мэдээллүүд нууцын зэрэглэлтэй байх тул ЛГБТ Төвөөс цааш задрахгүй.
- Энэ маягаар олон төрлийн баримт материал шаардах нь өргөдөл явуулах үйл явцыг хүндрүүлж болзошгүй буюу хүнд хэцүү байдалд байгаа хүмүүст улам дараа болох магадлалтай боловч тусламжийн мөнгийг шударга бусаар олж авах зорилготой хүмүүсээс сэргийлэхийн тулд тусламж хүсэх өргөдлийг хамгийн өндөр шаардлагатай, баттай баримт материалыг хавсаргах байдлаар авах нь зүйтэй гэж үзэж байна.
3. Хандивлагчид хүсвэл гүйлгээний хуулгыг хүлээн авагчийн хувийн мэдээллийг нууцлан тайлагнана.