ЛГБТ Төв нь гишүүнчлэлгүй, ашгийн бус, нийгэмд үйлчилдэг, төрийн бус байгууллага бөгөөд 2009 оноос хойш албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол дахь цор ганц, анхны ЛГБТИК+ хүний эрхийн байгууллага юм.

 

12-р сарын 1-с хойш хөл хорио хэдий хугацаанд сунгагдах нь тодорхойгүй байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ЛГБТ Төвөөс тусламж хүсч буй хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Тиймээс бид тусламж нэн шаардлагатай байгаа олон нийтдээ шууд тусламж өгөх зорилгоор хандивын аян зохион байгуулж байна. Тус мөнгөн тусламж нь ойрын хэд хоногийн анхдагч хэрэгцээ болох хоол хүнс, ахуйн хэрэглээ болон утасны нэгж, датаны зардлыг хангана.

 

Энэ цар тахлын үед маш олон хүмүүс өдрийн амьжиргаагаа залгуулах гэж  хүнд бэрхшээлүүдтэй нүүр тулж байгаа билээ. Өндөржүүлсэн хөл хорионд орсноос хойш ЛГБТИК+ Монголчууд давхар давхар асуудлуудтай учирж байна. Жишээ нь: гэр бүлийнхнээсээ тусламж авах боломжгүй бие даан амьдардаг, хэнд хандахаа мэдэхгүй байгаа, орлогогүй болсон (цагийн ажил хийдэг, хуримтлалгүй)

 

Өмнөх 14 хоногийн туршид мөнгө хандивласан 19 хандивлагч нартаа талархлаа илэрхийлье! 🏳️‍🌈ЛГБТ Төвд хандив авахаар хүсэлт илгээсэн мөн яаралтай тусламж хэрэгцээтэй байгаа 19 хүнд нийт 897,800 Төгрөгийн хандив өгөв.

Тооцоолол:

Нэг өдрийн хоол, хүнсний зардал 7,000 Төгрөг

Нэг өдрийн датаны зардал 1,000 Төгрөг

 

Хугацаа:

Хөл хорио албан ёсоор дуустал

 

БИД ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?

Хандив авах болон шууд тусламж өгөх гэсэн 2 чиглэлээр ажиллана.

  • Хандивыг дараах дансаар авна. Голомт банк, 1405012628 ЛГБТ Төв.  Хандивын аяны тухай мэдээлэл авахыг хүсвэл холбогдох утас, имэйлээ утгандаа бичнэ үү.
  • Шууд тусламж авах хүсэлтэй хүмүүс онлайнаар google form-ын асуумжийг бөглөснөөр ЛГБТ Төвийн ажилтнууд хүлээн авч, тухайн хүнтэй холбоо барина. Үүний дараа тусламж өгөх шаардлагатай гэж үзвэл ЛГБТ Төв мөнгөн дүнг тухайн хүний данс руу шилжүүлнэ. Хэрэв та шууд тусламж авахыг хүсвэл дараах холбоосоор орно уу. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfWpCTSfce9qql-Y5NA5qIwt3-qs-pIKOOFGEGwq-a3FnpnvQ/viewform
  • Хандивын аяны журамтай танилцах бол дараах холбоосоор орно уу. https://wp.me/p8N2oa-62K

 

Бид хандив авсан/өгсөн хүмүүсийн тоо, мөнгөн дүн зэргийг Мягмар гараг бүрийн 15 цагт цахим сүлжээнүүддээ нээлттэй байршуулах болно.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл санаа зоволгүй info@lgbtcentre.mn хаягаар холбогдоорой.