Өөкө 13 асуултанд хариуллаа.

ЛГБТ Төв: Хүн бүрд Хүний эрх, Шударга ёс, Нэр төр

Та яг одоо Mongolian Queer Podcast-ыг уншиж байна.

Зочин:Hi, юу байцгаана? Өнөөдөр би Mongolian Queer Podcast-д орохоор ирсэн байна. Надад эндээс 13 асуулт өгсөн байгаа.Энэ асуултнууддаа хариулаад явах юм байгаа юм аа.

1.За эхнийх нь мэдээж өөрийгөө танилцуулна уу гэсэн байгаа.

За намайг Өөкө гэж дууддаг одоо 21 настай. Нэг ТББ-аас тэтгэлэг аваад ахиад магистрын зэрэгт Монгол Улсын Их Сургуульд дахин суралцаж байгаа.

2.Өнөөдөр яах гэж ирсэн бэ? гэдэг асуулт байна

Өнөөдөр Queer Podcast-д оролцохоор ирсэн. Өглөө болохоор эмээтэйгээ явж сонгуулиа өгсөн.Тэгээд хэрвээ та бүхэн насанд хүрсэн гэхдээ сонгуулиа өгөөгүй бол сонгуулиа заавал өгөөрэй гэж хүсмээр байна.

3.Queer Mongolia Podcast-ыг мэдэх үү? Юу гэж боддог вэ? гэсэн 3 дахь асуулт байна.

За миний хувьд гэх юм бол би Queer Podcast-ыг сонсдоггүй. Гэхдээ 2 жилийн өмнө оролцож байсан. Тэгээд яагаад сонсдоггүй вэ гэхээр Queer podcast уйтгартай ч юм уу аль эсвэл тааламжгүй сонсохоос төвөгшөөдөг байдлаар биш, миний хувь хүн подкаст сонсож чаддаггүй болохоор. Би илүү нүдээрээ харж, хүртэж мэдээлэл авдаг болохоор кино, мэдээ ч юм уу уншиж ойлгож авдаг болохоор Queer Podcast-ыг мэдэхээс биш өөр үзэл бодлоо илэрхийлэх гэхээр сайн мэдэхгүй байна.

4.За өөрийгөө хэрхэн тодорхойлдог вэ? гэсэн асуулт байна энэ бол зүй ёсны асуулт байх ххэ

Би болохоор өөрийгөө нэг их тодорхойлоод байдаггүй гэх юм уу даа. Ер нь тэр тал дээр заавал тэгэх албагүй гэж боддог байхгүй юу. Гэхдээ энэ олон улсад гарч ирж байгаа нэршлүүдээр нэрлэх шаардлага гарах юм бол бисексуал, сизжендэр эмэгтэй гэж явдаг.

5.Яагаад тэгж тодорхойлдог вэ? Тодорхойлсоноо тайлбарлаач гэсэн асуулт байна

Бисексуал гэдэг нь мэдээж ойлгомжтой эрэгтэй хүнд сайн болох, эмэгтэй хүнд сайн болох хамт амьдрах ч юм уу талаар миний сэтгэл зүрх явдаг гэсэн үг хха. Сизжендэр гэдэг нь болохоороо миний бие эмэгтэй төрсөн, аан бас миний сэтгэлзүй ч гэсэн эмэгтэй гэсэн үг тийм болохоор ингэж тодорхойлж байна. Тэгээд би бисексуал гээд найз залуутай байж охин хараад яваад байхгүй, найз охинтой байж залуу хараад яваад байхгүй нэг хүндээ бол үнэнч байна аа.

6.Анх өөрийгөө хэдтэйдээ, хэрхэн мэдэрч байв.

Би анх 13, 14-тэй байсан байх яг тодорхой зүйл бол санахгүй байна. Мэдрэмжийн асуудал бол байсан байх. Би тэгээд эрэгтэй хүнд татагддаг юм байна, би эмэгтэй хүнд татагддаг юм байна гээд тэр асуудал бол тодорхой болж байгаагүй. Тэгээд ямар ч байсан есдүгээр ангид Ask.fm гээд нэг апп эрчийг авч байсан байхгүй юу, нэрээ нууцалж асуулт асуудаг тэгсэн чинь нэг хүн намайг чи эр юм уу? эм юм уу? чи ер нь эмэгтэй хүн сонирхдог юм биш үү? гээд асуучихсан. Тэгээд би тэрэнд нь чи бисексуал гэж мэдэх үү? гээд хариулцан байсанаа сая жилийн өмнө харсан тэгсэн чинь тэр миний 9, 10 дугаар ангийн үеийн хариулт байсан.Тэгэхээр ер нь бол тэр үед мэдэж байсан байна гэсэн үг. Гэхдээ би арван жилд байхдаа хэнд ч хэлж байгаагүй.

7.За энэний дараагийн асуултаасаа ярья яагаад гэвэл дараагийн асуулт нь кам аут түүхээсээ ярьна уу гэсэн асуулт байна. Хашилтан дотор хамгийн анхны, хамгийн гунигтай, хамгийн сургамжтай, дурсамжтай гэх мэт гээд бичсэн байна.

Хамгийн анхных гэх юм бол сайн найзыгаа Солонгост байхад нь хэлж байсан тэгсэн чинь хөөх тийм үү ерөөсөө тэгж бодож байгаагүй юм байна, ийм юм байдаг юм уу? гэсэн ийм хандлагаар хүлээж авч байсан. Гэхдээ намайг их гоёор ойлгож хүлээж авч байсан. Хамгийн анхных нь энэ байлаа. Тэгээд хамгийн whaat  гэж бодож байсан нь ангийнхаа банди нарт хэлж байсан. Нөгөө дунд сургуулиа төгсөж байгаа ш дээ. Тэгсэн чинь би ингээд эмэгтэй хүн сонирхдог, ийм байсан юм аа гээд бичсэн чинь урдаас өө би бараг мэдэж байсаан гэсэн хариулт ирдэг юм. Би гайхаад ямар сонин юм бэ гэж бодоод хха Яагаад чи мэдэж байсан юм бэ дээ хха аймар гоё юм болгоод celebrate болгох гээд байх чинь хха.

За тэгээд хамгийн гунигтай гэх юм бол нэг их алга. Гэхдээ яахав би ээж, аавдаа хэлсэн. Ээжид бол өөрөө хэлсэн, тэгж байхад нэг их аймар уурлаж хүлээж аваагүй л дээ. Гайгүй гэхдээ гайхаад л энийг хоёулаа дараа ярья ер нь л ярихгүй байя гээд тиймэрхүү юм болж байсан. Тэгээд маргааш нь миний төрсөн өдөр байсан байхгүй юу орой нь мсж ирсэн байхаар нь за юу гэж байгаа юм бол доо гээд гэртээ харь марь л гэж байгаа байлгүй гээд мсж ээ уншсан чинь ээжид нь чиний өчигдөр ярьсан юм чинь таалагдаагүй ээ гэхдээ ээж нь чамд хайртай хэвээрээ шүү гэсэн. Тэрнээс хойшоо би энэ тухай ойлгоод дахиж дурсаагүй. Нэг нэгэндээ эвгүй, нэг нэгнээ мэдсэн болохоор тэгээд болоо хайртай хэвээрээ. Манай аав бас надаас өөрөө асууж байсан, тэгээд би үнэнээ хэлсэн. Манай аав ч гэсэн ээжтэй адилхан реакц гаргасан. Тэгээд би нэг мэдэгдсэнээсээ хойш дахиж дурьдаагүй, нэгэнт мэдсэн би тэр хүнд халтай юм хийхгүй, тэр хүмүүсийг зовоох юм хийхгүй байхад болно дурсаад байх шаардлагагүй гэдгийг ойлгож авсан гэх юм уу даа. За энийг дараа нь ярья

8.Яагаад гэвэл дараагийн асуулт нь гэрийнхэн нь мэддэг үү? Бэрхшээл юу байсан бэ? гэсэн байна

Би тэгсэн чинь сая бараг хариулчлаа. Гэрийнхэн ерөнхийдөө мэддэг ээ, бөөгөөс хүртэл асуусан байна лээ ххэ. Тэгээд нөгөө бөө нь бол ийм хүүхэд байнаа гээд ямар ч байсан тиймэрхүү утгатай юм хэлсэн.

9.Кам аут хийх эсвэл, хийхгүй байх талаар юу гэж боддог вэ? Зөвлөгөө байна уу? гэнээ

Надад зөвлөгөө гээд байх зүйл яг үнэндээ алга. Кам аут хийнэ үү, хийхгүй байх нь бидний өөрийн дур. Кам аут хийхийн тухай бол өмнө нь ярьсанчлан чамайг ойлгодог хүмүүс байна, ойлгохгүй хүн байгаа тэгээд тэр хүмүүсээ мэдрээд энэ хүн намайг ойлгоно доо, энэ хүнд хэлэхэд одоохондоо арай эрт байна гэдэг юмнуудаа хүн өөрөө тооцоолдог байх хэрэгтэй юм шиг надад санагддаг. Миний хувьд бол ийм. Зарим хүмүүс бол үүгээрээ бүр pride хийгээд, хүн болгонд мэдэгдэхийг хүсдэг юм шиг байна лээ. Миний хувьд бол ойлгодог хүмүүстээ хэлээд заавал хүн болгон мэдэх албатай биш өөрсдөө асуувал эсвэл өөрсдөө мэдсэн байх юм бол тиймээ би наадах чинь мөн, чи мэдчихлээ, би өөрөө нуухгүй гэдэг.Зарим хүмүүс ойлгож хүлээж авна тэр хүмүүсийг илүү шинжлэх ухаан ч мэдлэгээр хангана. Тэр ойлгодог хүмүүсийг мэдээллээр хангацгаая. Ойлгодоггүй,үзэн яддаг хүмүүс байгаа тэр хүмүүсийг түр цаг хугацаанд найдаад орхичихмоор санагддаг.

За зарим хүмүүс бол өө тийм үү who cares,never mind гээд явж байдаг тэр хүмүүсийг бас орхичих. Тийм ш дээ бүгдээрээ байдгаараа л байцгаая л даа миний бисексуал байна уу, хэн байна уу хамаагүй байхгүй юу. Кам аут нэг хийгдээд зогсдоггүй байнга хийгдэж байдаг зүйл байхдаа гэж нэг хүн коммэнт бичсэн байна. Тийн тийм болохоор л тэр нөхцөл байдалдаа зохицоод л явах хэрэгтэй юм шиг санагддаг. Миний эргэн тойронд азаар ч юм уу, ерөөлөөр ч юм уу тийм хэцүү тохиолдлууд цөөхөн байсан. Гүэ яахав гудамжинд намайг түлхэх, элдвээр хэлэх юмнууд байсан. Миний хувьд болохоороо арай бага зэрэг нээлттэй, эргэн тойрныхон мэдчихсэн байдаг. Яг үнэндээ танихгүй хүмүүс ч гэсэн хааяа даа мэдцэн байдаг. Иймэрхүү муухай юмнуудад өртөж байсан гэхдээ надад бол тэр зүйл нэг их хамаа байхгүй. Яагаад гэвэл надад өөр хийх юм байна.Би ажлаа хийх ёстой, хичээлээ хийх ёстой, гэр бүлийнхнээ халамжлах ёстой тийм болохоор энэ зүйлд нэг их ач холбогдол өгдөггүй.

10.Анхны дурлалын түүх? Эндээс юу ойлгосон бэ?

Юм болгон дээр ингээд хайрын тухай дурдах хэрэгтэй болох юм тээ ххэ. Юу ойлгох вэ дээ хха тэгээд ингээд зүрх өвддөг юм байна гэж л ойлгосондоо. Анх сайн болж үзэж байсан нь бол 9 дүгээр ангид байсан. Би нэг хүүтэй чатладаг, тэгээд тэр хүүхэддээ сайн болсон байсан. Нэг л удаа уулзаж байсан амьдралдаа. Тэгээд ерөнхийдөө тухайн үед миний бие хүн, хувь хүний дүр зураг ямар байсан бэ гэхээр тийм нялуун биш, би бүр ангийнхаа охидуудтай сугадалцаж ч явдаггүй бүр жийрхдэг хэтрүүлж ярьвал нялуун үг сонсохоор бараг огиудас хүрдэг байсан. Тэгээд ийм сайн гэдэг үг сонсоод гэнэт шокроод, паниктаад тэгсэнээ миний хийсэн үйлдэл болохоороо би өөр хүнд сайн гээд хэлсэн.Тэгээд түлхээд, түлхээд түлхэсээр байгаад харьцахаа больсон. Эндээс одоо юу ойлгохов дээ, тэр хүүхдийг би 3 жил мартаагүй, 3 нь ч хаашаа юм 2 жил бол мартаагүй. Хүнийг санах аймар хэцүү байдаг юм байна хэрвээ дахиад ийм зүйл тохиолдвол яаж ийж байгаад зоригтой харьцаад үзье гэж тухайн үедээ жоохон байсан болохоор бодож байсан. Одоо бодохоор инээдтэй л санагддаг юм. Бисексуал болохоор анхны эрэгтэй дурлал, анхны эмэгтэй дурлал гэж ярих шаардлагатаай ч юм шиг санагдаад хха. Гэхдээ яахав анхныхаа дурлалыг энд үлдээе.

11.Хүсвэл хосын харилцааны тухай үзэл,бодлоо ярьна уу?

Энэ бол аягүй маргаантай асуудал байхгүй юу. Миний хосын талаарх бодол нэг өөр байдаг та нарынх өөр байдаг, манай найзуудынх өөр байдаг, миний аав ээж эмээ өвөөгийнх бүгд өөр байдаг. Тэгээд яагаад энийг хэлж байна вэ гэхээр миний үзэл бодлыг сонсох гэж байгаа бол намайг ойлгож хүлээж аваасай л гэж хүсэж байна. Би та нарт тулгаагүй,хуваалцаж байна. Хосын хувьд гэх юм бол энд ерөөсөө хүйс ямар ч хамаа байдаггүй юм байнаа гэдгийг 2 жилийнхээ өмнөх подкастан дээрээ дурдаж өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд яаж анх сайн болсон бэ? Яаж анх харьцдаг болсон бэ ингэж найз нөхдөөрөө уулзаж уу эсвэл фб,инстаграмаар юм уу эсвэл нэг газар ажилладаг ч юм уу, сурдаг байж байгаад харсан юм уу гэдэг асуудлууд их олон байдаг. Тэрнээс үл хамаараад хөтлөлцөх, гоё гоё юм ярих, болзох гээд л янз бүрийн юмнууд адилхан процесстой явагддаг .Энэ бүхэнд мөнгө хэрэгтэй, цаг хугацаа хэрэгтэй, эсвэл ойлголцох нэг түвшин хэрэгтэй гээд л хосуудын тухай юм байна л даа.

Миний гол ярих юм юу вэ гэхээр ер нь юу ч болж байсан өмнөх юмыг нь битгий сөхдөг байгаарай тэ хэрвээ өмнөх хосын түүхтэй бол юу ч болж байсан байж болно. Тэрийг нь байн байн сөхдөг битгий байгаачээ л гэж хүсмээр байна. Тэгээд чи яалт ч үгүй буруу юм хийгээд өмнөх хүн рүү гээ очоод, одоо байгаа хүнээ гомдоогоод байвал дурсахаас өөр шаардлагагүй. Тэгээд нэгнийхээ хоббиг аягүй сайн дэмждэг байх хэрэгтэй. Хэрвээ та хоёр өсвөр насны юм уу эсвэл над шиг дөнгөж хорь гарж байгаа бол сайн дурын ажил хийдэг ч юм уу, эсвэл хэлэндээ бэлддэг ч юм уу, хамт аялдаг  ч юм уу энэ гоё хоббигоо хамтдаа хөгжүүлээд бие биетэйгээ ойрхон байх хэрэгтэй гэж би боддог. Ер нь хүмүүс энийг улиг болтол ярьдаг доо ярилцдаг байгаачээ гээд заримдаа зарим хүмүүс бол ойлголцдоггүй салах нь цаг хугацааны л асуудал байдаг. Тэгээд саллаа гээд тэр чинь ямар нэг юм бүтэлгүй боллоо гэсэн үг биш чи тэр харилцаанаас шинийг ойлгож авдаг. Хүнтэй үерхэх тусам л чиний эксүүд улам сайжирч явдаг гэдгийг чи яваандаа ойлгох байх тэгээд л эцсийнхээ хүн дээр дуусна даа. Зарим хүмүүс ингээд нэг хоёр үерхэнгүүтээ суух асуудал гарсан байдаг. Тэр бол тухайн хүмүүс ойлгоол зохицсон байдаг. Тэр бол тухайн хүмүүсийн л асуудал гэж би боддогшд. Хүн болгоны мэдрэмж өөр өөр ямар ч томьёо байхгүй гэхдээ суурь томьёо байгаа цаашаа яаж үргэлжлэхийг бол мэдэхгүй миний асуудал өөр та нарынх өөр ч гэх юм уу.

12.Цаашдийн зорилго мөрөөдөл юу вэ гэсэн сүүлээсээ хоёр дахь асуулт байна

Одоо магистраар сурч байгаа гэсэн шдээ. Тэгээд цаашдаа доктороор сурья гэсэн бодол надад нэг их байдаггүй. Харин өөр мэргэжлээр магистр хамгаалъя гэж боддог гэхдээ энийгээ амжилттай дуусгаж чадвал шдээ. Тэрнийхээ хажуугаар сайн дурынхаа ажлыг зогсоохгүй хүний эрхийн байгууллага ч юм уу эсвэл хүмүүст таатай нөхцөл байдлыг үүсгэдэг coffee shop шиг л юм даа хүмүүс чинь нэг байнга coffee shop дасцан байдаг ш дээ гэртээ ч юмаа хийж чадахгүй тэр газраа очдог тэндээ юмаа хийвэл найзуудтайгаа уулзвал тухтай байдаг тиймэрхүү газар нээгээд тэнд нь чин сэтгэлийн ярилцлага болдог тийм газар нээмээр санагддаг юм. Тэрийгээ нээгээд хажуугаар нь сурахыг хүсдэг миний мөрөөдөл гэхдээ зорилго болгоод хэрэгжүүлэхийг хүсдэг.

13.Дуртай дуугаа нэрлэнэ үү

Би мэдээж ЛГБТИК+ ийнхаа төлөөлөл болсныхоо хувьд яг дуртай биш энэнтэйгээ холбоотой дуу нэрлэе. Lady gaga Born this way,Take me to church за энэ хоёр дуу бол намайг сүүлийн нэг жил амьд явахад тусалсан дуу байнга намайг хөгжөөж би чинь тусдаа бие хүн шүү дээ гэж мэдрүүлдэг ийм хоёр дуу. За тэгээд сүүлд нь Futuroma давтамж гээд дуу би Futuroma ийн фен.

За ингээд миний 13 асуулт дуусаж байна сонссонд баярлалаа

 

Нийтлэл бэлтгэсэн: О.Анударь