Залуу манлайлагч хөтөлбөр 5 дахь удаагаа хэрэгжиж эхлэсэн билээ. Энэ удаагийн хөтөлбөрт шалгарсан 12 оролцогчид цахимаар хичээлүүддээ идэвхтэй оролцож байна. Бид нэг өдөр “цуглан” хамтдаа өөрсдийнхөө хөргийг бүтээлээ. Та бүхэнд бүтээлээ олон нийтэд тавихыг зөвшөөрсөн 5 оролцогчийн хөргийг хүргэж байна.

Коллажаар өөрийгөө хийв 🍒🙆‍♀️
The LGBT Centre (Mongolia)Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хүний эрхийн Залуу манлайлагч” хөтөлбөрийн хичээл “Коллаж арт” workshop.
Ашиглах материал хомс байсан ч дажгүй илэрхийлэгдчихлээ кк.
Үүнд “мах”-аар хүн гэдэг махан биет организм-өвчин тусвал мууддаг, осол таарвал үхдэг бодгаль гэдгээ, “намрын навч”-аар намар их сэтгэл хөдөлдөг, бас их романтик, өнгөлөг улирал учраас дурладаг гэдгээ, “уйгаржин бичгээр” ээмэг зүүсгэл болгон миний гоёх зүйл бол хэзээд өв соёлтой монгол хүн байна гэдгээ, хамар уруул мэнгүүдээ тодруулж зурсан нь миний царайг бусдаас өөр харагдуулдаг өгөгдөл учраас хайртай гэдгээ илэрхийлэв.
Бодол санаандаа орон зайтай байж, шүүслэг, амттай бодол санаагаар дүүрэн байхыг билэгдлээ кк.
Гоё хичээл байлаа, баярлалаа~!
Удирдсан багш: @khuslen.enkh
Ариунсанаа

Би хэн юм бэ? Намайг юу гэж тодорхойлох нь ч бараг чухал биш. Ахиад хэзээ дурлахаа ч мэдэх юм алга, магад үгүй байх. Би өөрийгөө нэгэнт хуурч чадаагүй бас чадах ч үгүй ажээ. Зовно, зовох ч байх. Гэхдээ л би мэдэрч байна, үнэнээсээ.

Тэгээд л тэр.
Отгонбаяр
Миний тархинд ногоон тэнгэр, цэнхэр үүл болон далавч байгаа. Тэнгэр нь амар амгаланг илэрхийлж байгаа бол далавч нь эрх чөлөөг илэрхийлж байгаа. Миний туйлын 2 эрхэмлэдэг хүсэл юм. Тархинаас урган гарч байгаа навч болон ном, пиво, вино гэх мэт нь намайг илэрхийлдэг зүйлс. Харин сонингийн хайчилбартай үгс нь миний сонирхдог бас амьдралдаа хамгийн их хамаатуулдаг сэдвүүд. Аз болж их аятайхан сонин олсон.
Зүрхэндээ үргэлж мөнхийн ассан галтай явахад чи ямар ч зүйлийг сөрөөд, бус цохиод гарах болно. Үргэлж шинийг санаачлагч, өөрийн гэсэн ертөнцтэй, бодолтой бас тархиндаа мөнхийн тод гэрэлтэй явахад чи бусдаас онцгой, өөр нэгэн гэдгээ үргэлж мэдрэх болно.
Шүхэрцэцэг
1. Yolo-
  #You
#Only
#Live
#Once – энэ үгний утгыг ойлгосон байхад амьдрал сайхан дөө 😉🤘
2. Born to die- Энэ бас намайг өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөртөө хайртай болоход нөлөөлсөн хүчтэй үг, миний хувьд л даа.
Энжи
Хар өнгө миний итгэлийн хэлбэр, шар өнгө миний итгэлийн мөн чанарыг илэрхийлэхийг оролдсон. Би одоогоор энэ хоёрын төгс авцалдааг бодож бүрэн амжаагүй л байна. Тиймдээ ч амаа хамхиад бодож суухыг илүүд үзэж байгаа. Гэхдээ ямар ч байлаа гэсэн миний өөрийн онцгой мөн чанар өөрчлөгдөхгүй ээ. Магадгүй тэдний нүдээр өнгө нь эсрэгээрээ байх. зарим мэдрэмжээ үгээр илэрхийлэх хэцүү ч зургаар гараад ирчихлээ. Би зүгээр л онцгой бүхэнд хайртай.
Энхжин