ЛГБТ Төв: Хүн бүрд Хүний эрх Шударга ёс Нэр төр.
Та яг одоо Mongolian Queer Podcast-ыг уншиж байна.
Хөтлөгч: Сайн байцгаана уу? Сонсогчид оо хөтлөгч Кенна байна. Ингээд Mongolian Queer Podcast-ын ээлжит дугаар эхлэж байна. Өнөөдөр шинэ түүх өгүүлэхээр манай зочин ирсэн байна. За сонсогчдод өөрийгөө танилцуулна уу.
Зочин: Сайн уу? Намайг Хулан гэдэг 20 настай. Жүжигчин мэргэжлээр суралцдаг.
Хөтлөгч: Бид 2 амьдаа байгаа, хүмүүс намайг Хулан гэдгийг мартчихдаг. За өөрийгөө хэрхэн тодорхойлдогоо хэлээрэй.
Хулан: Яг одоо бол бисексуал гэж бодож байна. Яг гүйцэт тодорхойлж мэдэхгүй байна. Тодорхойлох ч шаардлага гарахгүй. Мэдрэмжээ дагаад л өөрийгөө сонсоод л, ахиад илүү өөр мэдрэмж гарч ирэх байх гэж бодож байна ххэ. Ямар ч байсан хэлэх шаардлагатай бол бисексуал л байх.
Хөтлөгч: За өөрийгөө бисексуал хүн гэдгээ мэдээд хэдэн жил болов? Хэдэн наснаасаа ямар мэдрэмжтэй байсан бэ? Өнгөрсөн түүхээ…
Хулан: Яг хүлээн зөвшөөрч эхлээд бол удаагүй, жил ч болоогүй юм уу. Гэхдээ ер нь өөрийгөө мэддэг л байсан л даа. Анзаарагддаг байсан дурлаж мурлаад л ххэ. Одоо бодонгуут бль 5-р ангидаа ингээд л аймар хөөрхөн охины урд нь очоод л “СССР улсаас гаралтай гэж дуулж муулаад л ххэ. Тэгээд аймар таалагддаг хүмүүсээ ойр дотныхоо хүн болгочихдог байсан. Тэгэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй, тэгээд л сүүлдээ яалт ч үгүй хөөрхөн хөөрхөн охид хараад л, хажуу дэлгүүрийнхээ охинд дурлаад л, байнга дэлгүүр гармаар санагдаад “надад юм захиадахаачдээ би дэлгүүр орлоо” гээд л. Тэгээд сая нэг хүчтэй мэдрэмж аваад л ийм л юм байна шүү дээ гээд гүйцэт ойлгож эхлэж байна даа.
Хөтлөгч: Саяханаас ингээд бүрэн бисексуал хүн юм байна гээд ерөнхийдөө бодож байгаа юм байна. Тэгэхээр эргэлзэж байх үед ч юм уу? Өөрийгөө тодорхойлохгүй, мэдэхгүй байх үе яг хэдэн жил болсон бэ?
Хулан: За байз 4 5 жил болсон юм уу. Мэдэхгүй ээ бас өөрийгөө тодорхойлъё ч гэж боддоггүй л байсан л даа. Мэдэхгүй байна аа, зүгээр л урсгалаараа одоо юу гэдэг юм, би яагаад ингээд байгаа юм бол? гэж боддог ч юм уу эсвэл зүгээр л би ийм байж болохгүй шүү дээ гэсэн тийм бодол бол ерөөсөө байгаагүй. Байж болох л зүйл шүү дээ гээд л нэг тийм хүндрэлтэй асуудал байгаагүй.
Хөтлөгч: За тэгвэл сүүлд төрсөн мэдрэмжийнхээ талаар? Юу болсон? Яг ямар мэдрэмж төрсөн болохоор өөрийгөө илүү хүлээж авахад амар болсон бэ ч юм уу тэ?
Хулан: За энэ ярих юм бол их урт түүх л дээ ххэ. Богинохон ч юм уу. Мэдэхгүй ээ анх хараад л дурлачихсан шд ерөөсөө. Тэгээд л өдөр шөнөгүй бодогдоод л, одоо ч гэсэн бодогдоод. Тэгээд л азгүй дурлалдаа шатаад л явж байна даа ххэ. Мэдэхгүй ээ анх удаа эмэгтэй хүн үнсэж үзээд л аймар хүчтэй байсан, аймар хүчтэй мэдрэмж байсан хэзээ ч мартахгүй байх аа. Анх жинхэнэ харилцаанд орж үзээд, ёоо миний толгой бүр гашилсан байна аа.
Хоёулаа сагсны эвент дээр очсон доо. Тэгээд яг хоёр биенээ олоод танилцаж байхад аймар хөөрхөн охинтой танилцсан байхгүй юу. Тэгээд л хөөх ямар хөөрхөн охин бэ? гэж бодчихоод л заза яаж очих вэ гэж бодож бодож байгаад ямар ч байсан нэг очсон юм аа. Хальт юм ярьчихаад, нэх шальтай юм ярьж чадаагүй. Тэгээд нөгөө эвентийн цаг дуусаад л би ингээд гарахыг нь хүлээгээд зогсож байсан байхгүй юу шийдний доор, тэгээд нэг бөмбөг шидчихээд харсан чинь алга болчихсон байдаг юм. Тэгээд л аймар сандраад ёоо явчихаж байгаа юм байх даа гэж бодоод л очоод хамаг хувцсаа аваад л яг гарсан чинь үүдэн дээр буцаад ороод ирсэн. Тэгээд л “аан чи явах гэж байгаа юм уу?” гэхээр нь бантаад л “аанхаан явлаа” гээд гараад яваад өгсөн.
Мэдээлэл:
ЛГБТ Төвийн сайн дурын ажилчид, Mongolian Queer Podcast-ын багийнхан подкаст/ярилцлага бүрийн цаана тусалж, хичээж байдаг билээ. Нэг подкастыг шивж, нийтлэхэд л гэхэд дунджаар 6 цаг ажилладаг юм шүү. Мөн манай подкаст ашгийн бус бөгөөд санхүүжилтгүй хэрэгждэг тул та манай сайн дурын ажилчдыг дэмжээрэй.
ЛГБТ Төвийн үйл ажиллагаа болон хүний эрхийг дэмжиж, хувь нэмрээ оруулж буй танд талархлаа илэрхийлье!
Голомт банк, 1405012628 ЛГБТ Төв, Төгрөгийн данс
Утганд нь: Подкастын багт
Хөтлөгч: Тэгээд тэгээд явчихсан юм уу?
Хулан: Тэгээд яваад машиндаа ирээд суусан байхгүй юу. Тэгээд ёоо яах вэ? гэж бодоод л түг түг түг түг түг гээд л. Тэгээд машиндаа сууж сууж байгаад гүнзгий амьсгаа авчихаад буцаж гүйгээд. Тэгээд гүйсэн чинь хаалгаар гараад явж байсан байхгүй юу, цаашаа булан тойроод, тэгээд л нэг зогсчихоод гүйгээд хойноос нь очоод л “хөөе” гэсэн чинь “айн?” гэхээр нь шууд очоод “хоёулаа дараа ахиад уулзаж болох уу?” гэж асуусан. Аймар инээснээ ” аан болно шд” гээд. Тэгээд би утсаа өгөөд “тэгвэл надад дугаараа бичээд өгчих үү?”. Тэгээд л надад дугаараа бичиж өгөөд “аан гэхдээ дугаар л авах юм уу тэ?” гээд асууж байсан.
Дугаарыг нь авчхаад би ажилтай байсан болохоор “явлаа шүү за” гээд л. Тэгээд дугаарыг нь авчхаад бөөн баяр болоод л үү, гэхдээ ингээд хүн чинь дугаарыг нь авчхаад юу гэж бичихээ мэддэггүй юм байна лээ шд. Сайн уу? гэчихээр аймар тэнэг, танилцъя гэх нь ч хайшаа юм, юу хийж байна гэх нь ч хайшаа юм бүр аймар сонин. Тэгээд л өдөржин бодож бодож байгаад л орой нь нэг ийм хоёр нүдний зурагтай эможи явуулсан байхгүй юу. Тэгсэн чинь “аа тэгчихсэн нааж байна” гээд, тэгээд л мессэжлээд л эхлэсэн. Тэгээд мессэж бичиж байгаад би орой нь шууд очиж уулзсан юм аа. Тэгээд л бас аймар сонин байсан бас хүчтэй байсан. Ингээд дуу тавьж байсан байхгүй юу утаснаасаа. Тэгснээ Болдын “Зөвхөн чамруу” гээд дууг тавьсан байхгүй юу.
Бид 2 ингээд машинд нь урд талын суудал дээр хоёулахнаа суудлаа хойшлуулчихсан дээшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд л дуу эхлээд “ Чамайг би явсны дараа” гээд л бие биенрүүгээ зэрэг хардаг юм. Тэр мэр аймар сонин байсаан надад. Тэгээд хальт хальт уулздаг болоод уулзаж эхлээд маргааш нь билүү нөгөөдөр нь би нэг орой Гачууртад байна гэхэд нь очсон юм. Наашаа хотруу хамт ирэх гэж байсан ч билүү. Тэгээд очсон чинь байгаа газрынх нь хаалга нь хаалттай, хаагаад явчихсан, тэгээд ирж чадаагүй байхгүй юу. Тэгээд аймар сонин байсаан. Орой хашааны наана цаанаас уулзаж байгаа юм, сааралтсан ногоон, тэгээд хальт юм ярьж байгаад л, тэр үед анх бид хоёрын гар хоорондоо хүрсэн. Бие биенийхээ гаранд хашааны наана цаанаас, ингээд явах гээд явж чадахгүй байсан байхгүй юу. Заза явлаа гээд л чи ор, би ор гэж байгаад л. Гэхдээ яг миний мэдэрч байсан мэдрэмж бол хэн хэн нь ямар нэгэн юм хүлээгээд байсан. Явах гээд явж чадахгүй. Тэгээд хашааны наана цаана уулзаж байгаад анх удаа эмэгтэй хүн үнсэж үзсэн. Тэгээд л үнссэндээ жаахан ичээд л. Би маргааш нь хөдөө явах гэж байсан. Ирээд уулзах шалтаг үлдээх гээд ч юм уу аймар хайртай малгайгаа өмсгөснөө “чамаас ирээд авна шүү за” гэж хэлчихээд яваад өгсөн.
Хөтлөгч: Үнсчихээд үү?
Хулан: Аанхаан. Тэгээд яваад маргааш нь хөдөө яваад, би уг нь хөдөө 7 хоног байх ёстой байсан. Тэнд ингээд скайтелын сүлжээ барихгүй, найзынхаа утаснаас гуйж мессиж бичдэг. Бүр бодогдоод байгаа юм чинь ёоо. Тэгээд 7 хонох ёстой байсан чинь юу вэ? Заза би явлаа явлаа гээд 3 хоноод л хүрээд ирсэн. Тэгээд ирчхээд, жаахан оройхон ирсэн өдрөө уулзъя гэсэн чинь завгүй байна гээд. Тэгээд маргааш нь анхны болзоо байсан. Маргааш нь ирж уулзаад л. Би бас бөөн догдлол ёоёоёоё. Мотоциклоо асаагаад л 2 каск аваад Метромоллын тэнд очоод, гарч ирэхээр нь “ Чи надтай болзох уу” гэсэн чинь толгой дохиод л. Тэгээд л каскаа өмсгөөд явсан юм даа. Хойноосоо тэврүүлээд л яаа тэр бас л гоё байсаан. Тэгээд л Эхиймааг үзлүү аймар сонин кино үзчихсэн.
Тэгэхэд бид 2-н харилцаа ахиад л байсан. Дотно болоод л хөтлөлцөөд аймар хөөрхөн. Тэгээд уулзаж байгаад тэрний дараа өдөр мөдөр уулзаад эсхүл жаахан орой уулзаад хальт л уулздаг байсан байхгүй юу. Жаахан яараад ажилтай болоод хальт уулзаад. Гэхдээ тэгсэн ч гэсэн харилцаа ахиад байсан. Гэхдээ би бас жаахан хөлдүү юм шиг байгаа юм аа. Одоо ингээд юм ярих дургүй, дуугүй талдаа хүн байхгүй юу. Ингээд хамт явж байхдаа нэх юм ярьдаггүй. Хүмүүс тийм байдаггүй л юм шиг байна лээ л дээ ххэ. Тэр жаахан уйтгартай байсан байж магадгүй. Тэгээд л уулздаг байж байгаад нэг салхинд гарчихаад манай найзынд очиж хоносон юм. Тэгэхэд бид 2 ер нь, гэхдээ миний л мэдрэмж л дээ, хосууд шиг л байсан. Маргаашнаас нь хичээл орчихсон юм. Нэлээн дотно болчихсон байсан. Тэгээд ингээд хичээл дээр өдөржин бодож байгаа юм. Тараад уулзана даа гэж бодоод л чат бичсэн чинь “сургууль дээрээ жаахан завгүй байна” гээд. Заза тэгвэл сургуулийнх нь гадаа хүлээж байядаа гээд, сургууль дээр үлдэх гэхээр найзынхаа төрсөн өдөрт явах болсон. Гадаа нь очоод хүлээж байя даа гэж бодоод явж байсан чинь, мэдэхгүй ээ тэгээд л ер нь бага багаар хөндийрчихсөн шд. Ойлгомжгүй байж байгаад л. Одоо ч гэсэн мартаж чадахгүй л явж байна даа.
Би бас хэзээ ч шүлэг бичдэггүй л байсан л даа. Гэхдээ дуу хийнэ гэж бодож байгаагүй. Зориулж дуу хийж байгаа, мэдрэмжээ хадгалах гэж, дараа нь 5 жилийн дараа сонсоод вүү энэ үед чинь нээрэн ийм байсан шд гэх тийм мэдрэмжийг авах гэж бас хүн чинь шаналахаар гоё юм байна лээ шд ххэ. Амьд байгаагаа мэдэрч зэдрээд л энэ чинь амьдрал юм байна шд. Би бас өмнөх экстэйгээ байхдаа би ер нь энэнээс өөр хүнийг ингэж хайрлаж чадахгүй байхдаа гэж боддог байсан. Өөр хүнээр төсөөлөгддөггүй. Тэгсэн чинь юу вэ? Хорвоо дээр ямар их мэдрэмж байдаг юм бэ. Аймар илүү мэдрэмж гарч ирсэн. Цаашдаа ч гэсэн гарч ирэх байхдаа гэж найдаад л. Гэхдээ одоо аймар шаналдаг байсан үеэ бодвол гайгүй болчихож ээ.
Хөтлөгч: Экс гэснээс чи шууд үргэлжлүүлээд эксийнхээ тухай ярьчихаж болох уу?
Хулан: Аан болно шд. Би 10н жилээ төгсөөд 1 жил өнжөөд ажилд орсон юм. Байр түрээслэж ганцаараа амьдарч эхлээд бас жаахан ганцаардмал байсан багадаа. Яг өсвөр насандаа ээжийгээ алдаад ганцаардмал болчихсон. Тэгээд 10 жилээ төгсөөд байр түрээслээд ажил хийгээд дараа жил орно доо гэж бодоод амьдардаг байсан. Тэгсэн чинь бүр багад үерхэж байсан залуу байхгүй юу. Яалаа ххэ. Ганцаараа байсан үед гарч ирээд түшиг болчихсон. Нэг мэдсэн чинь хамт амьдардаг болоод, бие биендээ дасаад л, хадам ээж бэр буйгаад. Бид 2 нэг гэрт ороод бараг 2 жил амьдарсан байх аа. Тэгээд хөөрхөн охинтой болсон. Хайраас ургасан нэг цэцэг байдаг аа. Аймар хөөрхөн. Тэгээд хэн хэн нь жаахан залуу, жаахан юм мэдэхгүй. Амьдралд гарахад арай болоогүй байхдаа гараад, тэр нь жаахан алдаа байсан байх аа. Тэгээд хоёр тийшээ болсон ерөнхийдөө. Гэхдээ манай нөхөр намайг мэддэг байсан. Ингээд хамт явж байхдаа “Ёоо хөөрхөн охин байна тэ? Хайраа” гээд л. Тэгээд тоглоод л “хайраа би найз охинтой л болчихмоор байна ээ” гэнгүүт л шоолоод инээгээд. “Заза өөрөө л мэдэхгүй юу” гэж мэгээд аймар хөөрхөн байсан. Тэр залуугаас өөр хүн хайрлаж чадахгүй гэж боддог байсан чинь үгүй юм байна лээ.
Хөтлөгч: Өөр хүнтэй учирсан хүний үг гэж мэгээд үү ххэ. Одоо ингээд угаасаа хүнд дурлачихаар нүд сохорчихдог юм шиг байгаад байдаг шд. Тэгээд л яг салсны дараа нь юу нь болохгүй байсан нь мэдэгдээд л, дараагийн хүн дээр дээрдэд байх шиг санагддаг шд.
Хулан: Нөгөө нэг эргээд эксүүдээ харахаар эксүүд чинь юу ахисан байна гэдэг билээ?
Хөтлөгч: Аан тийн тийн экс бүр дээрээ ахиад, ялт ч үгүй суралцаад л, өөрөө бас сураад л байдаг юм шиг санагдаад байдаг шд. Найзууд нь мэддэг үү?
Хулан: Өө мэддэг шд. Би чинь одоо сургууль мургууль дээрээ таг эмо. 5-уулаа аймар сайн нийлдэг. Нөгөө 4 эрэгтэй.
Хөтлөгч: Тийм үү? Чи ганцаараа эмэгтэй гэж үү?
Хулан: Аанхаан. Саяхан бодсон чинь тийм юм байна лээ. Тэгээд намайг аягуу гоё хүндэлж харьцдаг. Аймар хайрладаг. Мань чинь нтр гэж надад ерөөсөө ярьдаггүй. Нэг тийм тэгж ярьхаар хэн хэнд нь жаахан эвгүй байдаг. Эмэгтэй гэдэг утгаар аймар хайрладаг гоё найзууд байдаг. Тэгээд хичээл дээрээ би чинь таг эмо. Тэгээд одоо би чинь байнга ярьмаар байгаад залхаачихсан байх өө ххэ. Нэг ярих гэхээр л “за миний найз, за’’ гээд л /инээв/. Тэгэхдээ аймар хөөрхөн сонсдог юм аа.
Би асууж байсан “ Би ингээд эмэгтэй хүн сонирхдог гэхээр та нарт эвгүй биш байна уу?’’ гэсэн чинь “үгүй юу нь? Зүгээр шдээ” гээд. “Тэгвэл зүгээр ийм хүмүүсийг ойлгодог юм уу? эсхүл би л ингээд тийм байгаа болохоор намайг ингэж ойлгож хүлээж авч байна уу?” гэсэн чинь “ Ер нь бол ойлгоно оо, гэхдээ бас чи болохоор л доо” гэсэн. Тэгээд л нийлж охин нтр яриад л гоё шд /инээв/. Ер нь манай ангийнхан ч гэсэн, би ер нь хүмүүсээс нуудаггүй юм. Энэ чинь зүгээр л аймар энгийн зүйл шд. Одоо би ингээд эмэгтэй хүн сонирхдог гэдгээсээ ичих биш. Тэр хүн яагаад ойлгож чадахгүй байгаа юм гээд, тэр хүнийг шоолох үе юм шиг санагдаад байдаг.
Хөтлөгч: Одоо нэгэнт өнчин хайр гэх юм уу өнчин дурлалтай учирсан хүний хувьд даван туулах гэж ер нь юу хийж байна даа?
Хулан: Гэхдээ ер нь бол энэ мэдрэмжийг хүн мэдэрч үзэхээр юм байна лээ шүү. Аймар гоё, шаналах чинь ер нь аймар гоё юм байна лээ шд. Юм болгон утга учиртай болоод, сонсдог дуу нь утга учиртай болоод, гэхдээ энэ хэцүү байгаа үеийг өөртөө сайнаар эргүүлээд ямар нэгэн юм өөрөөсөө гаргах юм бол аймар сонин. Би аймар шаналаад л үхэх гэж байгаа юм шиг яваад л, архи дарс уугаад л, яах гээд ч юм буруу талруугаа эргүүлэхгүйгээр тэрийгээ бас өөртөө ашигтай байлгавал гоё.
Хөтлөгч: Дуу муу бичээд л үү? Бас ингээд бүтээж л байна гэсэн үг биздээ?
Хулан: Аанхаан, тиймэрхүү би бол жишээ нь хэзээ ч дуу хийнэ гэж бодож байгаагүй. Тэгээд л
“Чамайг бодоод одоо ч гэсэн догдолдог хэвээрээ
Одоо хоёул байхаа больё хоёр талд нэг нэгээрээ” гээд л /инээв/.
Хөтлөгч: Өө заза.
Хулан: Тийм хөөрхөн хөөрхөн юм бичиж байгаа. Сарын дараа нэг юм хийж магадгүй байх аа. Гэхдээ цацах юм уу цацахгүй юм уу мэдэхгүй ээ бараг цацахгүй байх аа.
Хөтлөгч: Нөгөө хүндээ өгөх юм уу?
Хулан: Үгүй ээ
Хөтлөгч: Зөвхөн өөртөө л үү?
Хулан: Өөртөө л. Гэхдээ цацаж ч магадгүй л дээ, яахав гоё болчихвол. Чи тэгэхээр дэмжээрэй за.
Хөтлөгч: За тэгнэ ээ би вэбсайтаар. Манай вэб сайтад нээрэн тийм хайрын захиа их ирдэг шд.
Хулан: Тийм үү?
Хөтлөгч: Тихх тэгээд л хүмүүс тавиад өгөөч гээд нэр мэрээ нууцлаад л ер нь тэгээд хамгийн гоё мэдрэмж нь дандаа л экстрим хоёр туйл байдаг шд. Нэг бол ингээд л бүрэн дурлаад л аймар гоё хайр, нэг бол бүр навс хаягдсан тийм мэдрэмжүүд л аймар сэтгэлд хоногшдог тэ?
Хулан: Аанхан, анхны байвал бас аймар хүчтэй юм шиг байна аа. Таг юу ч мэдэхгүй гэнэт ороод ирэхээр аймар гайхаад тэрийгээ бодоод, бодсоор байгаад тэрэндээ ороод.
Хөтлөгч: Одоо ихэнх хүмүүс жишээ нь бисексуал хүмүүсийг ингээд арай өөрөөр төсөөлдөг шд тэ? Ингээд эрэгтэй эмэгтэй аль аль хүйсийн хүнд татагддаг. Тэгэнгүүт аль альтай нь өөрөөр харьцдаг ч юм уу, зэрэг хоёулантай нь явалддаг гэж ойлгодог ч юм уу, чамд тийм ялгаатай мэдрэмж байдаг уу?
Хулан: Тэр чинь хувь хүнийх нь л асуудал шд. Өөрөө жаахан шалиг ч юм уу тийм хүн байвал, түүнээс яг бисексуал гэхээрээ л хоёулантай нэг зэрэг мэрэг гэсэн юм бол, би бас тэгж боддог хүмүүсийг ойлгодоггүй юм. Зүгээр л хувь хүнийх нь л асуудал. Яг ингээд стрэйт тэгээд эрэгтэй хүн сонирхдог байснаа 2 эрэгтэй хүнтэй уулздаг хүмүүс байдаг шд тэ? Тийм л юм, хувь хүнийх нь л асуудал. Тэрэн дээр нээх тэгж бодож байгаагүй. Тэгээд ахиад юу гэж асуулаа?
Хөтлөгч: Ялгаатай юу? Эрэгтэй эмэгтэй хоёр.
Хулан: Би нэг тэгээд байдаг шд. Би хааяа аймар эмэгтэйлэг байхыг хүсдэг. Хааяа аймар эрэгтэйлэг байхыг хүсдэг. Нэг тийм хүн.
Хөтлөгч: Энэ жендэрийн хувьд бол аль аль, нөгөө хоёр туйлт, өөрийгөө багтааж үздэггүй хүмүүс гэж ярьдаг байхгүй юу. Ер нь яахав нонбайнари хүйсийн баримжаа гэж ярьдаг.
Хулан: Ммн, би бас өсгийтэй гутал өмсөөд л, энгэр задгай юм өмсөхөөр аймар эмэгтэйлэг. Тэгээд л зарим мэдрэмжүүдийг бас эрэгтэй хүний мэдрэмжээр авдаг ч гэх юм уу.
Хөтлөгч: Миний асуусан нь болохоороо бисексуал хүмүүс чинь одоо хүн болгон өөр байгаа шдээ. Зарим хүмүүс нь эрэгтэй хүмүүст илүү давамгай татагддаг ч гэх юм уу, зарим нь эмэгтэй хүмүүст давамгай татагддаг эсвэл зарим нь яг тэнцүү байдаг ч юм уу. Чиний хувьд яг аль нь илүү, ямархуу мэдрэмжүүд байдаг вэ?
Хулан: Би эмэгтэй хүнд илүү татагддаг юм шиг байна лээ. Би болохоор нөхөртэйгээ сууж байхдаа тэгж аймар татагдаагүй зүгээр аймар гоё түшиг тулгуур. Хүн ингээд намайг халамжлаад ирэхээр дассан сэтгэл байсан. Түүнээс бол би одоохондоо эрэгтэй хүнд яг энэ дурлал шиг ингэж үзээгүй юм байна лээ. Гэхдээ хамт байхдаа гоё, аз жаргалтай байсан. Гэхдээ яг ийм хүчтэй мэдрэмж одоо бодохоор байхгүй байсан гэж боддог. Тэгэхээр эмэгтэй хүнд илүү татагддаг, илүү хардаг. Би ер нь “ямар гоё залуу вэ” гэж харж л байсан байх л даа. Тэрнээс нь хүчтэй “ямар гоё охин бэ” гэж хардаг.
Хөтлөгч: Сонсогч нарт хандаж хэлэх үг байна уу? Юу ч хэлж болно.
Хулан: Мэдрэмжээ дагаарай, цаг тутамд хөгжөөрэй л гэж хэлье дээ. Бүгдэд нь амжилт хүсье.
Хөтлөгч: За манай подкастанд ирж оролцсонд баярлалаа.
Хулан: Урьсанд баярлалаа.
Хөтлөгч: За түүний уран бүтээлийг хүлээж авна уу.
Үг ая: Хулан дууны нэр: Хоёр нүд. Өөрөө бас охин найрахад зориулсан, охин найрах дуу гэж хэлсэн байгаа. Сэтгэгдлээ коммэнтоор ч юм уу, чатаар манайхруу шууд явуулаарай, урам хайрлаарай.