Юваль Ной Харари гей зохиолчтой танилцацгаая.

Ювал Ноа Харари  нь түүхч, философич, бөгөөд Сапиенс: хүн төрөлхтний товч түүх, Хомо Диус: Маргаашийн товч түүх гэх мэт олон шилдэг борлуулалттай номын зохиолч юм. Харари Израиль улсын Хафайд 1976 онд төржээ. Түүний номууд 27.5 сая хувь зарагдаж, 60 хэл дээр орчуулагджээ. Тэрээр өнөөдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий ухаантнуудын нэгд тооцогддог. Дэлхийн шилдэг их сургууль Оксфордод 2002 онд докторын зэрэг хамгаалж, одоо Иерусалимын Еврей Их Сургуулийн Түүхийн тэнхимд багшилдаг байна.

Sapiens: A Brief History of Humankind by Yuval Noah Harari | Shopee Philippines

Түүний нөхрийг Ицик Яхав гэдэг бөгөөд тэрээр Хараригийн менежер юм. 2002 оноос хамтдаа байсан тэд 2010 онд Торонто хотод гэрлэжээ. Харари нь “Би бага насандаа бүх хөвгүүд охидод татагддаг гэдэгт итгэсэн. Удаан хугацааны дараагаар энэ бол хүн төрөлхтний зохиосон түүх гэдгийг ухаарсан. Яг үнэндээ бодит байдалд зарим хөвгүүд хөвгүүддээ таалагддаг. Би бол тэдний л нэг. Хэрвээ хоёр эрэгтэй хүн нэгнийгээ хайрлахад, үүнд хэн нэгэн, тэнгэр дээрх бурхан уурлаж магадгүй. Гэхдээ энэ бол бас л хүний зохиосон түүх. Яг үнэндээ нэгнийгээ хайрласнаараа тэд хэнд ч муу зүйл хийгээгүй. Үүнд буруу зүйл яг юу байна?” гэж өөрийн үзэл бодлоо YouTube сувгаараа дамжуулан илэрхийлжээ.

 

21-р зууны 21 хичээл ном нь Билл Гейтсийн 2018 онд хамгийн их таалагдсан 5 номын дунд багтжээ. 2014 онд хэвлэгдсэн Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх ном нь 16 сая хувь борлогдож олон улсын хэмжээнд хит болж чадсан. New York Times-ийн 10 шилдэг борлуулалттай номд багтаж, Sunday Times-ийг 96 долоо хоногийн турш тэргүүлжээ. Марк Зукерберг, Барак Обама, Билл Гейтс, Жанел Мона гэх мэт маш олон алдартай нөлөө бүхий хүмүүс санал болгодог. Түүний бичсэн номуудын амжилтын жагсаалтыг дурдаад байвал маш их. Үүнээс харахад түүний амжилтууд үнэхээр бахархууштай.

Билл Гейтс 21-р зууны 21 хичээл номын талаар юу гэж хэлэв?

Номд цагаачлал, ажил эрхлэлт, үндсэрхэг үзэл, шашин шүтлэг, боловсрол гэх мэт чухал хэсгүүдийг хөнддөг. Харири эдгээр асуудлуудад ихэвчлэн ашигладаг тогтсон аргуудыг таашаадаггүй. Тэрээр маргааныг илүү түүх, гүн ухааны үүднээс харахыг илүү их тэмүүлдэг. Бүх асуудлыг шийдвэрлэж хүн бүр хооллож, хувцаслахад санаа зоволгүй аз жаргалтай амьдралд хүрэхэд бидний амьдралын утга учир юү болох вэ? Бид юуны төлөө сэрэх вэ? Харари хараахан сайн хариулт өгч чадаагүй хэвээр. Энэ нь огтхон ч шүүмжлэл биш. Гэхдээ тэр л зөвхөн хариулах гэж оролдсон. Тиймээс түүнийг энэ асуултад ирээдүйд бүрэн дүүрэн хариулна гэж найдаж байна.

 

 

Нийтлэлийг бэлтгэсэн: Энхнар

Номыг уншсан сэтгэгдлээ илгээсэн: Болортуяа