👉🌈Эсээ бичлэгийн уралдааны удирдамж
📌НЭГ. СЭДЭВ
– “Миний мэдэрч буй зүйлс”
🏳️🌈🏳️⚧ЛГБТИК+ олон нийтийн талаар хувь хүний мэдэрч явдаг бүх зүйлсийн талаар бичиж болно. /Өөрийнхөө, найзынхаа, гэр бүлийн гишүүн эсвэл танихгүй ЛГБТИК+ хүмүүсийн талаар өөрийнхөө мэдрэмжийг монгол хэл дээр найруулан бичих/
📌ХОЁР. ЗОРИЛГО
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэлээс үүдсэн ялгаварлан гадуурхалтыг зогсоох өсвөр насныхан болон залуучуудад үе тэнгийхэний дэмжлэгийг таниулах, ЛГБТИК+ хүмүүсийн төлөөллийн бодол үзэл санааг нийтэд танилцуулж ойлгуулах, тэднийг илүү өөртөө итгэлтэй байхад өөрсдийнх нь хувь нэмэрийг оруулах зорилготой.
📌ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ
16-22 насны Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа хамаарахгүй хүн бүхэн оролцох боломжтой
📌ДӨРӨВ. ХУГАЦАА
Уралдаанд оролцох бичвэрийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг хүртэл yleaders7475@gmail.com майл хаягаар хүлээн авна.
4 дүгээр сарын 25-нд эцсийн дүн гарна
📌ТАВ. ЭСЭЭНИЙ БҮТЭЦ, ХЭЛБЭРЖҮҮЛЭЛТ
1. ХЭЛБЭРЖҮҮЛЭЛТ
– Хуудасны хэмжээ: А4
– Үсгийн фонт: Times New Roman
– Үсгийн хэмжээ: 12pt
– Мөр хоорондын зай: 1.5pt
– Үгийн тоо: 500-800
📌ЗУРГАА. ЭСЭЭ БИЧЛЭГИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ – Оролцогчид өөрийн нэрийг нууцлаж болох бөгөөд холбоо барих дугаар эсвэл майл хаягаа эсээндээ хавсгаргасан байх шаардлагатай. Тэмцээний зохион байгуулагчийн зүгээс оролцогчдын хувийн мэдээлэл болон ирүүлсэн бүтээлийг зөвшөөрөлгүй олон нийтэд түгээхгүй байх үүргийг хүлээх болно.
100 хүртэлх оноогоор дүгнэнэ. Үүнд:
1. Хэл найруулга, бичгийн ур чадвар (25 оноо);
2. Бүтээлч хандлага, судалгаа (25 оноо);
3. Дэвшүүлсэн шинэлэг санаа, өөрийн байр суурь ( 25 оноо);
4. Сэдэв, дэд сэдэв, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (25 оноо);
5. Нэр томьёо зөв зохистой ашиглах
📌ДОЛОО. ШАГНАЛЫН САН
Шилдэг 3 оролцогч тус бүр- Өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөнгөн шагнал- 100.000 төгрөг
😱🎁Оролцсон хүн бүр гарын бэлэгтэй. Оролцогчид 4 дүгээр сарын 25-аас хойш ЛГБТ төв дээр хүрэлцэн ирж авах боломжтой. Мөн орон нутгаас оролцож байгаа эсвэл ирж авах боломжгүй байгаа оролцогч нар шуудангаар бэлэгээ авах боломжтой. 🧐Шуудангийн зардалыг та өөрөө төлөхийг анхаарна уу.
👏🏳️🌈САНААЧЛАГЧ, ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ : ЛГБТ Төвийн зохион байгуулж буй “ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ-5” ХӨТӨЛБӨРИЙН III БАГ
ХОЛБОО БАРИХ: 89257475, 95007475
yleaders7475@gmail.com имэйл хаяг
Залуу манлайлагч хөтөлбөрийг энэ жил Канадын Элчин Сайдын Яам дэмжиж байгаад бид баяртай байгаа билээ.👏😍