🏳️🌈🏳️⚧ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН-2021
👏ЛГБТ Төв нь 2021 онд зураач, илюстратор болон гэрэл зурагчдын дунд АйДАХОТБ-д зориулан 7 дахь удаагийн “Шилдэг бүтээлийн уралдаан”-г зарлаж байна. 👇 Бид ирсэн бүтээлүүдийг 2021 оны 5-р сарын 17-с 6-р сарын 27-г дуустал “Эрхийн төлөө урлаг” цахим үзэсгэлэнгээр олон нийтэд хүргэх болно.❤
📌Уралдааны тухай:
ЛГБТ Төв нь 2014 оноос хойш энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, нийгэм дэх ялгаварлан гадуурхалтыг бууруулах,*күийр уран бүтээлчдийг дэмжих болон урлагаар дамжуулан ЛГБТИК+ олон нийтийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгын хүрээнд “Шилдэг бүтээлийн уралдаан” зарлаж, ирсэн уран бүтээлүүдээр “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэсээр ирсэн. 👏
*Күийр – Бэлгийн чиг баримжаа болоод хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд цөөнх хүмүүсийг нийтэд нь ЛГБТИК+ эсвэл Күийр гэдэг. Түүхийн хувьд энэхүү үг нь нэлээд сөрөг утга агуулдаг байсан ч энэ үгийг ЛГБТИК+ хүмүүс өөрийн болгож авч чадсан. Хэдийн тийм ч бүх ЛГБТИК+ хүмүүс энэ үгийг өөртөө хамаатуулан ашигладаггүй. Ихэвчлэн энэ нэр томъёог хүйс болон бэлгийн чиг баримжааг хоёрхон туйлт хэмээн үзэхийн эсрэг байдаг ЛГБТИК+ хүмүүс хэрэглэдэг.👩❤️👨👩❤️👩👨❤️👨
🤗Дэмжигч байгууллага: Goethe-Institut Mongolei
💡Сэдэв:
-Күийр Улаанбаатар/Монгол
-Күийр гэр бүл
-Күийр мөрөөдөл
📄Журам:
1. Нэг уран бүтээлч 1 л сэдэв сонгож, 1 бүтээлээр оролцож болно.
2. Уран бүтээл нь доорх чанарын шаардлагыг хангасан байх ёстой.
Уран бүтээлүүд дижитал хэлбэртэй байх бөгөөд гараар зурсан бол фото зургийг нь сайн чанартай авах шаардлагатай.
Бүх дижитал файлууд нь JPEG буюу .jpg өргөтгөлтэй, 6×4 харьцаатай, доод тал нь 1800 пиксель өргөн (хөндлөн зураг бол) буюу 1800 пиксель өндөр (босоо зураг бол)-тэй байна.
3. Уран бүтээл нь хэн нэгний бүтээлийг хуулбарлаагүй, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.
4. Бүтээл бүр дээр уран бүтээлч гарын үсгээ зурсан байх.
5. Өөрийн бүтээлийг coordinator@lgbtcentre.mn хаягаар илгээнэ. Имэйлдээ өөрийн нэр, холбогдох утасны дугаар, бүтээлийн нэр болон тайлбарын хамт бичнэ.
6. Шилдэг бүтээлийн уралдааны тухай LIVE 4-р сарын 28-нд 17 цагт ЛГБТ Төвийн Instagram, Facebook хуудсаар хийнэ.
📎Шалгаруулах үйл явц:
📌Сэдэв бүрд 2 бүтээл буюу нийт 6 мөн тусгай байрын 2 бүтээл шалгаруулна.
📌Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг сэдэвт нийцсэн байдал (30%), гүйцэтгэл (70%) гэсэн шалгуураар уран зураач, илюстратор, гэрэл зурагчин, ЛГБТИК+ хүний эрхийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр үнэлэн шалгаруулна.
📩Уралдаанд оролцох бүтээлийг 📅2021 оны 5-р сарын 23-ныг дуустал цахимаар coordinator@lgbtcentre.mn хүлээж авна. Ирсэн бүх бүтээлийг ЛГБТ Төв цахим хуудсууд дээрээ байршуулна. ⏳🖼Шалгарсан 8 уран бүтээлийг ЛГБТ Төв цаашид уран бүтээлчийг дурдан ашгийн бус зорилгоор үйл ажиллагаандаа хэрэглэнэ.
📅2021 оны 6-р сарын 3-нд эцсийн дүнг цахимаар зарлах болно.🎊
🧮Шагналын сан:
📌Шилдэг бүтээл (сэдэв тус бүрээс 2 бүтээл шалгаруулна ): 220,000 Төгрөг /ХХОАТ орсон/
📌Тусгай байр (сэдэв үл харгалзан 2 бүтээл шалгаруулна): 170,000 Төгрөг /ХХОАТ орсон/
Уралдааны талаар тодруулах, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “ЛГБТ Төв”-ийн имэйл эсвэл Facebook хуудсаар холбогдоно уу.
🥰Дэлгэрэнгүй мэдээлэл:
2018 он болон 2019 оны уралдааны дүнг үзэх. Мөн “Эрхийн төлөө Урлаг” санаачлагын талаар унших боломжтой. 2020 онд хөл хориотой холбоотой нөхцөл байдлаас хамаарч уралдаан зарлаагүй цахим үзэсгэлэн гаргасан. ЛГБТИК+ олон нийтийн болон хүний эрхийн сэдэвтэй бүтээлийг, уран бүтээлчидтэй нь хамт танилцуулсан юм. Үзэх бол энд дарна уу.
ЛГБТ Төвийн тухай:
ЛГБТ Төв нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, гишүүнчлэлгүй төрийн бус байгууллага нь Монгол дахь бэлгийн болон хүйсийн цөөнх болох лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр (ЛГБТИК+) хүмүүсийн хүний эрхээр 2009 оноос хойш албан ёсоор мэргэшин ажиллаж буй цорын ганц хүний эрхийн байгууллага.
🤩АйДАХОТБ-ын тухай:
АйДАХОТБ гэдэг нь ***Гомофоби, трансфоби ба бифобийн эсрэг Олон Улсын өдөр гэсэн утгатай үгийн товчлол юм. 1990 оны 5-р сарын 17-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг Өвчний олон улсын ангилалаас хассаныг тохиолдуулан дэлхийн 132 гаруй орон энэ тэмдэглэлт өдрийг 2004 оноос хойш жил бүрийн 5-р сарын 17-нд онцлон тэмдэглэсээр ирсэн.
***Гомофоби – Лесбиян, гей хүмүүсийг үзэн ядах, тэдний тухай сөрөг хандлагатай байх үзэл.
Трансфоби – Трансжендэр болон бүх транс* хүмүүсийг үзэн ядах, тэдний тухай сөрөг хандлагатай байх үзэл.
Бифоби – Бисексуал олон нийтийг үзэн ядах, тэдний тухай сөрөг хандлагатай байх үзэл.
🌈🎨Уран бүтээлчдэдээ амжилт хүсье!