Өнөөдөр бол “Ажендэр бахархлын өдөр” билээ. Энэхүү нийтлэлээр ажендэрийн тухай асуултуудад хариулт өгье!
Ерөнхийд нь тайлбарлавал…
Ажендэр нь “жендэргүй” буюу аль нэг хүйс болон жендэрийн тодорхойлолтод харъяалагддаггүй гэсэн утгатай.
Ажендэрийг тайлбарлахдаа дараах үгсээр тайлбарладаг:
- Жендэргүй
- Жендэрээс ангид
- Жендэр тодорхойлоогүй
Ажендэр олон нийт нь “нонбайнари болон транс*” ерөнхий ойлголтод хамаарагддаг.
Ажендэр болон асексуал хоёрын ялгаа
Асексуал бол бэлгийн чиг баримжаа. Тухайн хүмүүс нь бэлгийн дур сонирхол багатай эсвэл бэлгийн хувьд хэн нэгэнд огт татагддаггүй хүмүүсийг хэлнэ.
Харин ажендэр бол хүйсийн баримжаа бөгөөд жендэр болон хүйсийн тодорхойлолтод нийцдэггүй/мэдэрдэггүй хүмүүсийг хэлнэ.
Ижилхэн “А” үсэгтэй учраас хольж ойлгох тохиолдол бий, гэхдээ дээрх хоёр нэр томьёо нь хоёр тусдаа, өөр ойлголт юм. Ажендэр бол хүйсийн баримжаа, харин асексуал бол бэлгийн чиг баримжаа юм.
Хэн өөрийгөө ажендэр хэмээн тодорхойлж болох вэ?
Хэн ч ажендэр байж магадгүй. Хүн бүр хүйсийн баримжаатай бөгөөд бэлгийн чиг баримжаа үүнд огт хамааралгүй.
Та ажендэр гэдгээ хэрхэн мэдэх вэ?
Ажендэр эсэхээ мэдэх ямар нэгэн “тест” байхгүй. Хүйсийн баримжаа нь хүн бүрд байдаг, өөрийгөө мэдрэх төрөлхийн зөн совин, мэдрэмж юм. Хэрэв хэн нэгэн өөрийгөө ажендэр хэмээн тодорхойлж байгаа бол энэ нь бөгөөд үүнийг хүндэтгэх хэрэгтэй.
Өөрийгөө ажендэр гэдгээ тодорхойлоход тань туслах дараах зөвлөгөөнүүдийг хүргэж байна:
- Жендэрийн талаарх мэдлэгээ бататгаарай.
Ажендэр байдлын тухай бичсэн нийтлэл, ном уншиж, кино болон бичлэгүүдийг үзэж судалснаар ажендэрийн талаар илүү их мэдээллүүд авах боломжтой.
- Өөрийн жендэрийн талаар эргэцүүлэх
2 туйлт жендэргүй, транс*, нонбайнари, жендэрфлүйд, жендэркүийр, ажендэр гэх мэт хүйсийн баримжаанууд нээлттэй хүлээн зөвшөөрөгддөг байсан бол та өнөөдөр яг өөрийгөө сизжендэр хэмээн тодорхойлох байсан болов уу?
- Бусадтай ярилцаарай
Хүйсийн цөөнх буюу транс*, нонбайнари, жендэрфлүйд, жендэркүийр хүмүүстэй уулзан ярилцсанаар өөрийгөө олоход тус болно.
Ажендэр хүмүүсийг хэрхэн дэмжих вэ?
Хэрэв ойр дотнын тань хэн нэгэн ажендэр хэмээн тодорхойлдог бол та дараах аргаар дэмжээрэй:
- Зөв төлөөний үг болон нэрээр нь дуудах. Хүйс заасан үгээр дуудахгүй байх. /Жишээ нь: Ах эгч, эмээ өвөө, аав ээж, найз охин, найз залуу гэх мэт/
- Тэднийг дэмжин гэдгээ мэдэгдээрэй. Мөн ямар дэмжлэг хэрэгтэйг асуух нь зүйтэй.
- Ажендэрийн талаар болон ЛГБТИК+ олон нийтийн талаар дэлгэрэнгүй уншин судалж, тэдэнтэй ярилцах нээлттэй, чөлөөтэй орон зайг бүрдүүлж өгөөрэй.
Эх сурвалж: Healthline.com
Нийтлэл бэлтгэсэн: Ц.Цэвээнравдан