ЛГБТ Төвөөс жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд “Цэнхэр тэнгэрийн цаана – 2021” богино хэмжээний кино уралдаан зарлагдлаа. 

“Цэнхэр тэнгэрийн цаана” богино хэмжээний кино наадам нь 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус наадмаар дамжуулан Монгол дахь ЛГБТИК+ олон нийтийн амьдрал, өнөөгийн нөхцөл байдлыг тусгах зорилготой юм.

2019 оны шилдэг бүтээлээр “Youth LEAD” багийн “Hidden Love” кино шилдгээр шалгарсан билээ.

2020 онд 27 бүтээл ирж, “HOVIS” entertainment багийн “БИ Ч ЭРХТЭЙ” бүтээл шилдгээр шалгарсан бүтээлийг хүргэж байна.

Уралдааны зорилго:

  • Монгол дахь ЛГБТИК+ хүмүүсийн тухай болон бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаарх зөв ойлголт, мэдээллийг кино урлагаар дамжуулан нийгэмд түгээх
  • Кино уран бүтээлчдийг хүний эрхийн төлөө дуу хоолойгоо уран бүтээлээрээ дамжуулан хүргэх боломжийг дэмжих
  • Монголын ЛГБТИК+ сэдэвт богино хэмжээний кино бүтээлийн сан үүсгэх.

Тавигдах шаардлага:

  • Үргэлжлэх хугацаа 5-20 минут (кредит багтсан)
  • 2020 – 2021 оны хооронд бүтээгдсэн
  • Монгол дах ЛГБТИК+ хүмүүсийн тухай, ялгаатай байдлын талаарх зөв ойлголт, мэдээллийг агуулсан байх
  • Бичлэгийн чанар 1920×1080 (1080p) буюу түүнээс дээш
  • MP4 өргөтгөлтэй байх
  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх
  • Англи хадмал орчуулгатай байх
  • Постер зургийг хавсаргасан байх
  • Нэг уран бүтээлч, уран бүтээлийн баг дээд тал нь 3 бүтээлээр бүртгүүлэх боломжтой (Цэнхэр тэнгэрийн цаана 2020-д оролцож байсан бүтээлээрээ дахин оролцох боломжгүй)

Бүтээл хүлээн авах хугацаа:

  • 2021 оны 7-р сарын 20-ны өдрөөс 8-р сарын 10-ныг дуустал хугацаанд info@lgbtcentre.mn хаягаар эсвэл ЛГБТ Төвийн оффист хүлээн авна.

Үнэлгээний журам:

  • Кино зохиол, агуулга (50%)
  • Гүйцэтгэл (50%)

Шилдэг уран бүтээл – 3’000’000 төгрөг

* Уралдаанд шалгарч Цэнхэр тэнгэрийн цаана ЛГБТИК+ сэдэвт кино наадмын дэлгэцнээ гаргах кино бүтээлүүдийг 2021 оны 8-р сарын 20-нд ЛГБТ Төвийн цахим хаягуудаар зарлана.

* “Тэгш эрх, бахархлын өдрүүд” нь ЛГБТИК+ олон нийтийн эв нэгдлийн баяр бөгөөд ЛГБТИК+ хүний эрхийг хүндэтгэх соёлыг бэхжүүлэх, ЛГБТИК+ олон нийтийн талаар нийгэмд зонхилсоор байгаа ташаа ойлголтыг залруулах болон ЛГБТИК+ хүний эрхийн хөдөлгөөнийг нийтэд таниулах зорилготой билээ. ЛГБТ Төв нь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг 2013 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа.

* Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн тухай та энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Холбоо барих:
Утас: 70110323
Email: info@lgbtcentre.mn
FB: The LGBT Centre (Mongolia)