ЛГБТ Төв нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, гишүүнчлэлгүй, төрийн бус байгууллага бөгөөд урлагаар дамжуулан бэлгийн болон хүйсийн цөөнх олон нийтийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах чин хүсэлтэй уран бүтээлчдийг чадавхжуулах хөтөлбөрийг анх удаагаа зохион байгуулах гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт 12 уран бүтээлч шалгаруулж авна.

Күийр- бэлгийн чиг баримжаа болоод хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд цөөнх хүмүүсийг нийтэд нь ЛГБТИК+ эсвэл күийр гэдэг.

Өмнө нь хэрэгжүүлж байсан урлагийн санаачлага, хөтөлбөрүүд:

ЛГБТ Төв нь 2014 оноос хойш “Эрхийн төлөө урлаг” санаачлагын дор олон төрлийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд зохион байгуулсаар ирсэн билээ. Тогтмол зохион байгууллагддаг үйл ажиллагааг дурьдвал “Шилдэг бүтээлийн уралдаан”, “Күийр театр”, 48 цаг кино уралдаанд сайн дурын ажилтнуудтайгаа хамтран оролцох, Манга бүтээлийн уралдаан, “Цэнхэр тэнгэрийн цаана” кино уралдаан гэх мэт.

2019 онд “Урлагаар дамжуулан ЛБТИК+ эмэгтэйчүүдийг чадахвжуулах” төслийг Монголын Эмэгтэйчүүдийн Сан ТББ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.

“Залуу манлайлагч” хөтөлбөрийг 2011, 2015, 2016, 2018 болон 2021 онуудад тус тус амжилттай зохион байгуулж, 60 гаруй оролцогчдоос 5 нь ЛГБТ Төвд бүтэн цагийн, үндсэн ажилтан болж байсан түүхтэй. 

Хөтөлбөрт тавигдах шаардлагууд:

  • 18 нас хүрсэн байх (2021 оны 9-р сарын 1-ий байдлаар)
  • Ковид-19 эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байх
  • Уран бүтээлч байх
  • ЛГБТИК+ хүн байх
  • Улаанбаатар хотод үйл ажиллагаанд 6 сарын турш хамрагдах бүрэн боломжтой
  • Өмнө нь ЛГБТ Төвийн Залуу манлайлагч хөтөлбөрт оролцож байгаагүй
  • 2021 оны 9-р сараас 2022 оны 2-р сарыг дуустал 7 хоногт дунджаар 4-6 цаг зарцуулах
  • Хөтөлбөрт хамрагдах, шинийг сурах, бүтээлч, хүсэл эрмэлзэлтэй байх
  • ЛГБТИК+ хүний эрхийн хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байх

Хөтөлбөрт хамрагдсанаар ямар давуу талтай вэ? 

  • Манлайллын чадавхууд, нөлөөллийн арга хэлбэрүүд, ЛГБТИК+ хүний эрхэд хамааралтай олон улсын болон дотоодын эрх зүй, сэтгэл зүйн чадамж, бусадтай харилцах гэх мэт 15 төрлийн ур чадварын сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдана.
  • Уран бүтээлч хамт олон, найз нөхөдтэй болно
  • 12 оролцогчид хамтран үзэсгэлэн гаргана
  • Урлагаар дамжуулан ЛГБТИК+ олон нийтэд ээлтэй орон зайг бүрдүүлэх үйл ажиллагаа зохион байгуулна
  • Шинийг санаачлан урлагтай холбоотой төсөл хэрэгжүүлнэ
  • Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ авна

Ямар төслүүд хэрэгжүүлж болдог вэ? 

Нийт 12 оролцогчид хөтөлбөрийн турш суралцах явцдаа бичил төсөл хэрэгжүүлэх юм. ЛГБТИК+ олон нийтийн нөхцөл байдлыг урлагаар дамжуулан дээрдүүлэх, тэдэнд мэдлэг болон мэдээлэл хүргэх эсвэл нийгэмд эерэг, зөв ойлголт өгөх зэрэг зорилготой өөрсдийн санаачилсан төслөө хэрэгжүүлэх бүрэн боломжтой. 

Өмнөх 6 удаагийн “Залуу манлайлагч” хөтөлбөрөөр сурж мэдсэн зүйлсээ нийгэмд хүргэснээс дурдахад: “Миний түүх” богино хэмжээний баримтат кино, Транс эрчүүдийг дэмжих, эерэг ойлголт өгөх “My binder” төсөл, “Миний мэдэрч буй зүйлс” эсээ уралдаан, “Залуучуудын дуу хоолой” видео, “Би хэн бэ?” видео, “Миний найз ЛГБТ” ном, ЛГБТ аман түүхийн төсөл, ЛГБТ яруу найргийн түүвэр, ЛГБТ сэдэвт Манга зохиолын тэмцээн (“Хайр бол хайр” манга ном хэвлэгдсэн), Rainbow flag видео төсөл, их дээд сургуулиуд дээр аюулгүй орон зай үүсгэх, “Sonder” богино хэмжээний кино, “Тэр гараг” сэтгүүл зэрэг олон санаачлагууд байна. 

Манай хөтөлбөр ямар давуу талтай вэ?

  • Хүн бүрд ээлтэй, нээлттэй орон зайг бүрдүүлнэ
  • Олон нийттэйгээ ойр байхад дөхөм
  • Оролцогч бүр хөтөлбөрийн туршид сэтгэл зүйчтэй тогтмол уулзах боломжтой
  • Өөрсдийн санаагаа төсөл болгож хэрэгжүүлэх боломжтой
  • Багийн ажиллагаа, хүний эрхийн ойлголт гэх олон ур чадваруудыг эзэмших боломжтой

Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 

2021 оны 9-р сарын 18-с 2022 оны 3-р сарын 1 хүртэл Бямба гараг бүр үдээс хойш 3 цаг

Бүртгэлийн хугацаа: 2021 оны 8-р сарын 6-с 2021 оны 8-р сарын 22-г дуустал

Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70110323 болон coordinator@lgbtcentre.mn хаягаар холбогдоно уу. 

Хөтөлбөрт 12 оролцогчдыг шалгаруулж авна. Оролцогчдийг 2 үе шаттайгаар шалгаруулна. Үүнд:

  1. Бүртгэлийн цахим маягт (Эхний шатанд тэнцсэн оролцогч нарт утсаар болон имэйлээр мэдэгдэж дараагийн шатны ярилцлагыг товлоно)
  2. Ярилцлага (Ярилцлагыг биечлэн эсвэл онлайнаар ЛГБТ Төвийн ажилтнууд эхний шатанд тэнцсэн оролцогч бүртэй цаг тохирон авах болно. Шалгарсан 12 хүнтэй утсаар 9-р сарын 10 гэхэд холбогдоно.)

Хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.

Маягт https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSegN_aXkIHE6W7pplVggQvnQYO1ZmYnxX0EmONIwyS5yffPEQ/viewform