ЛГБТ Төв нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 2014 оноос эхлэн урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг дэмжих, мэдлэг түгээх бодлогыг баримтлан ажиллаж байна.
Өмнө нь хэрэгжүүлж байсан урлагийн санаачлага, хөтөлбөрүүд:
ЛГБТ Төв нь 2014 оноос хойш “Эрхийн төлөө урлаг” санаачлагын дор олон төрлийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд зохион байгуулсаар ирсэн билээ. Тогтмол зохион байгуулагддаг үйл ажиллагааг дурдвал “Шилдэг бүтээлийн уралдаан”, “Күийр театр”, 48 цаг кино уралдаанд сайн дурын ажилтнуудтайгаа хамтран оролцох, Манга бүтээлийн уралдаан, “Цэнхэр тэнгэрийн цаана” кино уралдаан гэх мэт.
2019 онд “Урлагаар дамжуулан ЛБТИК+ эмэгтэйчүүдийг чадахвжуулах” төслийг Монголын Эмэгтэйчүүдийн Сан ТББ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан.
“Залуу манлайлагч” хөтөлбөрийг 2011, 2015, 2016, 2018 болон 2021 онуудад тус тус амжилттай зохион байгуулж, 60 гаруй оролцогчдоос 5 нь ЛГБТ Төвд бүтэн цагийн, үндсэн ажилтан болж байсан түүхтэй.
ЛГБТИК+ олон нийттэй ажиллах хүсэлтэй сэтгэл зүйч болон байгууллагыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Нийт 2 сэтгэл зүйчтэй хамтран ажиллана.
Сэтгэл зүйчид тавигдах шаардлага:
– 2 ба түүнээс дээш жил ажилласан
– ЛГБТИК+ олон нийтийн талаар ойлголт, мэдлэгээ нэмэх хүсэлтэй
Ирүүлэх материалууд:
– Сэтгэл зүйч бүр CV, cover letter (англи эсвэл монгол хэл дээр)
– Тодорхойлох захидал/Reference letter
Шалгаруулах үйл явц:
- Материал хүлээн авах
- Ярилцлага
Сэтгэл зүйч нарын ажиллах хугацаа: 2021 оны 10-р сарын 1-ээс 2022 оны 2-р сарын 25-ныг дуустал, ойролцоогоор нэг сард 12 цаг зарцуулагдана.
Хамтран ажиллах хүсэлт болон бусад материалуудыг coordinator@lgbtcentre.mn имэйлээр эсвэл ЛГБТ Төвийн оффис дээр 2021 оны 10-р сарын 3-г дуустал хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг coordinator@lgbtcentre.mn хаягаар болон 70110323 утсаар холбогдон авна уу.
